Thursday, June 24, 2010

Нүдний хараа сайжруулах зөвлөгөө 4

Төмсний цэцэг түүж, сүүдэрт хатаагаад, цайны халбагаар буцалгаад хөргөсөн цэвэр ус хутгаж аваад, дотор нь 1ш хатаасан төмсний цэцэг хийж асаж байгаа лаан дээр барина. Арай буцалгалгүй, халбаганы ханан дээр хийн бөмбөлгүүд үүсэж эхлэх үед гал дээрээс аваад бүлээсгэнэ. Тэгээд бүлээн чигээр нь соруулж аваад, дусаагуураар 2 нүдэндээ 2 дуслаар (илүү болохгүй) дусаана. Нүд хорсож, нулимс гарна. Тэгсэн ч тэсэх хэрэгтэй. Нулимсаа цэвэрхэн алчуураар арчина. 14 хоногоос 1-2 сар дусааснаар курс эмчилгээ болно.
Өглөөгүүр хийх нь тохиромжтой. 2-3 долоо хоногийн дараа эмчид хараагаа шалгуулаарай. Энэ арга нүд цэвэрлэж, хараа сэргээж, -3-5-тай харааг хэвийн болгодог. Эмчилгээ хийж байх үед нүдээ хамгаалж компьютер дээр ажиллаж, зурагт удаан үзэж, нүдний шил линз зүүхгүй байх хэрэгтэй.

"Анагаах арга билиг" сониноос

Энэ аргыг туршиж үзсэн. Маш их өвдөх боловч үйлчилгээ нь мэдэгдсэн шүү. 2 долоо хоног хэрэглээд хараагаа шалгуулахад -30%-тай хардаг байсан нь -50% болтолоо сайжирсан байсан. Компьютер, зурагт харахад нүд чилж өвддөг юм билээ.

Нүдний хараа сайжруулах зөвлөгөө 3

Зөгийн бал нүдэнд сайн
Зөгийн бал нь нүдний өвчлөлүүдээс сэргийлээд зогсохгүй, бас ангаадаг. Би 82 настай. Миний хараа +8 байсан юм. Тал стакан усанд 1 цайны халбага зөгийн бал хийж хутгаад, өдөрт 3 удаа нүдэндээ дусааж байгаад хараагаа +1,5 болгож чадсан.
Зөгийн балны уусмал нь эмийн сангуудад зардаг витаминтай үнэтэй дусаалгуудыг бүрэн орлож чадна гэж би хувьдаа боддог.

"Анагаах арга билиг" сониноос

Энэ жор нь холын хараа муутай үед ч үйлчилнэ.

Нүдний хараа сайжруулах зөвлөгөө 2

- Лууван өдөрт 10 ширхэгийг иднэ.

- 1 том юм уу, 3 жижиг лаврын навчин дээр 1 стакан буцалсан ус хийж, бүлээстэл нь тавина. Тэгээд нүүр нүдээ угаана.

- 4-5ш лаврын навчийг 250мл буцалсан усанд чанаад, өдөрт гурван удаа стаканы 1/3-ээр ууна.

- 1 хоолны халбага гоньдон (гоньдны үр) дээр 2-3 стакан буцалсан халуун ус хийж бүлээстэл нь тавиж идээшүүлнэ. Бүлээсэхээр нь шүүгээд, үүндээ цэвэр хөвөн дүрж, нүдэндээ тавина.

"Анагаах арга билиг" сониноос түүвэрлэв.

Нүдний хараа сайжруулах зөвлөгөө 1

Ном сонин уншиж байхад хэрэгтэй зөвлөгөө жорууд тааралдвал хуулаад авчихдаг юм. Тэдгээрээсээ та бүхэнд хуваалцая.

Нүдний шил хэрэггүй болно
Нүд тань бүр муу хардаг болсон бол боловсорч гүйцсэн алимны голыг нь ухаж аваад зөгийн балаар дүүргэгтүн. Алимныхаа нөгөө талд шүүс нь гоожих гурван нүх гарга. Алимаа сэнжтэй аяганд хийчих. Гарсан шүүсийг нь өдөрт хэдэн удаа нүдэндээ дусаана. Бага зэрэг хорсох юм бол тэвчээрэй.
Маргааш нь мөн үйлдлээ давтана. Хэсэг хугацааны дараа таны хараа сайжирсан болохыг та анзаарна.

"Анагаах арга билиг" сониноос авав.

Saturday, June 5, 2010

Мянгуужинд тохиолдсон явдал - Э.Распэ


Аав номын сангаа янзалж байгаад нилээд хуучирч шарласан, нэг л танил ном гаргаж өглөө. Багадаа номын сангаа мөн ч их ухдаг байлаа шүү, ихэнхи нь орос ном, зургийг нь чээжилтэлээ үзээд л, цөөхөн хэдхэн монгол номыг урагдтал нь л үздэг байлаа хэхэ.
Тэр номыг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Зарим нь багадаа уншиж байснаа дурсана биз, уншаагүй нь уншина биз ээ

MYANGUJIN