Tuesday, February 2, 2010

Нүдний дасгал

Meir Schneider хэмээх хүний зааж буй нүдний дасгалыг та бүхэндээ хүргэе. Мэйр Шнайдер нь сохор төрсөн боловч өөрийн хичээл зүтгэлийн ачаар одоо зүгээр хардаг болжээ. Багадаа мэс засал хийлгүүлж, мөн Бэйтс эмчийн номыг олж хэрэгжүүлсний ачаар хараагаа сайжруулаад зогсохгүй өөрийн гэсэн аргыг боловсруулж сургууль байгуулжээ.
Бүр төрөлхийн сохор хүн хараа орж байхад хараагаа сайжруулах нь боломжтой зүйл болох нь дамжиггүй.
Yoga for Your Eyes

Бичлэг дээр дарж ороод үргэлжлэлийг нь үзээрэй, 8 хэсэгтэй
Youtube-ээс akovtunenko хэмээх хэрэглэгчийн оруулсан бичлэгийн холбоосыг тавилаа.

Monday, February 1, 2010

Нүдний шилээ хаяцгаая


Өнөөдрөөс эхлэн блог бичихээр шийдлээ. Өөрийн олж мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцахыг хүсч байна. Хэр олон хүн олж уншихыг мэдэхгүй ч сэтгэлээсээ бичиж байх болно оо. Блогтоо ихэвчлэн нүдний хараагаа сайжруулах тухай оруулна, гэхдээ цаашид янз бүрийн л юм оруулах байх.

Анх аав маань нэг ном авч ирээд дасгалыг нь сайн хийгээд хараагаа сайжруулаарай гэж байсан юм. Би ч тэр үед нь нэг их тоохгүй хийдэггүй хааяа санахаараа хийгээд л орхичихдог байсан. Харин тэр номоос нүдний шил зүүх нь нүдэнд халгаатай гэдгийг сайн ойлгож авсан юм. Тэгээд байнга зүүдэг байсан шилээ зүүхээ болиод удаж байна. Хараа минь нэмж муудсан юм алга.
Алдарт нүдний эмч Бэйтсийн номын хураангуй болохыг сүүлд мэдсэн. Та бүхэнд ч бас тус болно гэж итгэж байна. KHARAA

Эрхлэн гаргасан: Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хороо 1992 он