Tuesday, May 4, 2010

Снеллений жагсаалт

Snellen chart нь нүдний хараагаа сайжирч байгааг шалгахад тус болох болно. Голландын нүдний эмч Хермэн Снеллений 1960-аад оноос энэхүү жагсаалтыг дэлгэрүүлсэнээр Снеллений жагсаалт гэж нэрлэх болжээ.

20/20 vision буюу 20/20-ийн харааг хэвийн хараа гэх бөгөөд ихэнхи хүмүүсийн 20 фүтийн зайнаас (6м) унших үсгийг та 20 фүтийн зайнаас уншиж чадаж байна гэсэн үг.
Хэрэв та дээд талын том Е үсгийг зөвхөн харж чадаж байвал таны хараа 20/200 буюу ердийн хараатай хүний 200 фүтээс (60м) харж чадах үсгийг та 20 фүтээс харж байна гэсэн утгатай аж.

Доор гэртээ ашиглаж болохоор А4-ийн цаасан дээр хэвлэхэд зориулсан жагсаалтыг орууллаа. 2 дахин багасгасан бөгөөд 3м-ийн зайнаас харна шүү. Том Е үсгийн хэмжээ 44мм байвал яг зөв хэмжээ юм байна.
Амжилт хүсэе!!!

Snellen_3m_A4