Monday, December 27, 2010

Нүдний хараа сайжруулах зөвлөгөө 5

Хараа Засах Өвөрмөц Арга
Эмчилгээ хийх газараар кинотеатрыг ашигладаг. За ингээд 2 юм уу 3-р эгнээний тасалбар худалдаж авна. Киног нүдний шилгүй үзнэ. Дэлгэц дээрхи дүрс бүдэг, бүүдгэр харагдах ни мэдээж. Гэхдээ айх хэрэггүй.
Кино үзэж байхдаа үе үе нүдээ цавчин, дэлгэцийг бүхэлд нь, нэг ч зүйлийг орхилгүй хамран харахыг хичээх хэрэгтэй. Энэхүү эмчилгээг нүдээ чилтэл хийдэг. Дараа дараа ни хараа сайжрах тусам энэ үе улам бүр хойшилсоор байх болно.
Энэхүү аргыг зохиогчид хэд хэдэн дүрэм мөрдөх шаардлагатайг сануулж байна.
1. Нэг л кинотеатрт очиж байх хэрэгтэй.
2. Өөртөө тохирох суудал эзэлж байхын тулд үзэгчид тийм ч их байх ёсгүй.
3. Гол үйл явдлын ард, цаагуур болж буй бүхнийг онцгой анхааралтай харж байх хэрэгтэй. Энэ нь хараа сайжруулахад онцгой үүрэгтэй.
4. Дараагийн удаа дэлгэцээс улам бүр хойшилж арых ни эгнээнээс үзэж байна. Нүд ни цуцах юм бол аниж амраана.
Дүрсийг 20-р эгнээнээс хялбархан ялгадаг болсон бол курс эмчилгээ дууссан гэж үзнэ.

"Анагаах арга билиг" сониноос

No comments:

Post a Comment