Monday, February 1, 2010

Нүдний шилээ хаяцгаая


Өнөөдрөөс эхлэн блог бичихээр шийдлээ. Өөрийн олж мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцахыг хүсч байна. Хэр олон хүн олж уншихыг мэдэхгүй ч сэтгэлээсээ бичиж байх болно оо. Блогтоо ихэвчлэн нүдний хараагаа сайжруулах тухай оруулна, гэхдээ цаашид янз бүрийн л юм оруулах байх.

Анх аав маань нэг ном авч ирээд дасгалыг нь сайн хийгээд хараагаа сайжруулаарай гэж байсан юм. Би ч тэр үед нь нэг их тоохгүй хийдэггүй хааяа санахаараа хийгээд л орхичихдог байсан. Харин тэр номоос нүдний шил зүүх нь нүдэнд халгаатай гэдгийг сайн ойлгож авсан юм. Тэгээд байнга зүүдэг байсан шилээ зүүхээ болиод удаж байна. Хараа минь нэмж муудсан юм алга.
Алдарт нүдний эмч Бэйтсийн номын хураангуй болохыг сүүлд мэдсэн. Та бүхэнд ч бас тус болно гэж итгэж байна. KHARAA

Эрхлэн гаргасан: Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хороо 1992 он

9 comments:

  1. Чамд ёстой их баярлаж байнаа хэхэ. Блогоор чинь байнга зочилж байх болно. Тэгээд өөрт мэдэгдэх өөрчлөлтийг бичиж байнаа.

    ReplyDelete
  2. Анхны уншигч болсонд баярлалаа
    Орж ирж сэтгэгдэлээ хуваалцаж байгаарай

    ReplyDelete
  3. yostoi heregtei ed bna
    sain hiinee

    ReplyDelete
  4. Надад энэ хоолны дэглэм их хэцүү санагдаад байхымаа хэхэ. Зөвхөн дасгал энээ тэрээг нь хийгээд байвал болох боловуу ;p

    ReplyDelete
  5. Бие махбод хордсоноос хараанд нөлөөлдөг гэдэг санааг бичсэн байгаа, яг тэр дэглэмийг барихгүй ч гэсэн ер нь хоолондоо анхаарч биеэ цэвэрлэвэл хараа сайжирдаг гэж энэ тэнд бичсэн байх юм билээ.
    Дасгалаа сайн тогтмол хийвэл мэдээж хараа сайжирна
    Амжилт :)

    ReplyDelete
  6. Яг хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.

    "Шил зүүхээ болиод нэмж муудсан юм алга" гэдэгтэй санал нэг байна. Мэдээж "багаж" ашиглахгүй харж байгаа болохоор жаахан муу харж байгаа ч гэсэн нүдний яг жинхэнэ харах байдал муудаагүй байх гэж бодоод яваад байгаа. (эсвэл санаа дагаад ч байгаа юм уу бүү мэд :P)

    2 сар гаран гадуур явахдаа шилгүй харин гэр, хичээлдээ шилээ зүүдэг байж байгаад саяхнаас (10 орчим хоног) бүрмөсөн зүүхээ больсон. Эхэндээ дасаж өгөхгүй байсан ч одоо хэвшээд байх шиг байна. Чи хэр удаж байгаа вэ?

    ReplyDelete
  7. Би нилээд удаж байгаа. 6 жил зүүгээгүй.

    ReplyDelete
  8. Над шиг шил зүүхээ болиод 10-20 хонож байгаа хүнтэй харьцуулбал 6 жилийн туршлага гэж нөр их туршлага байдаг байх даа :)

    Би дасгал ер нь хийхгүй байгаа. Сонирхолтой нь нүдний шилтэй байх үеийн зуршлууд үлдчихээд их төвөгтэй юм аа. Тухайлбал юм бодох үедээ нүдний шилээ хөдөлгөхгүйн тулд гараараа бэхэлж барьдаг байснаас болоод одоо юм л болбол гараа нүүр лүүгээ явуулдаг, эсвэл зүгээр л хамран дээрээ хуруугаараа нэг мэдсэн чинь л дарчихсан байж байх гэх мэт... :P

    Чи дээрх номон дээрхээс өөр нүдний дасгалууд хийдэг үү? Ер нь чамтай шууд холбоо бариж болох уу? Дэлгэрүүлж асуух юм байна л даа. Эсвэл миний profile дээрх имейл хаягаар надтай холбоо бариж болно шүү.

    ReplyDelete
  9. http://www.4shared.com/office/e9SwDUBMce/Copy_of_KHARAA.html

    ReplyDelete